"Приус 11" автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Автомашин хулгайг камерын хяналтаар илрүүлжээ.
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн “Б”-ийн эзэмшлийн “Приус-11” маркийн автомашин хулгайд алдагдсан гэмт хэргийг “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдааны хүрээнд суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.
Уг автомашиныг Налайх дүүрэгт оршин суух хаягтай “У” гэгч хулгайлсан болохыг тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ