Мэдээж, олон нийт хүчтэй. Үг, үзэл бодлоо нэгтгэсэн цагт үр дүнд хүрдгийн жишээ олон. Үүний нэг нь доорх зураг. Шороо байхаас нь эхлээд зам тавигдах явцад нь ч налуу болгоод өгөөрэй гэж олон удаа хүссэн ч тоогоогүй, ажил дууссан. Харин дараа нь энэ тухай олон нийтийн сүлжээдээ өглөө бичтэл орой нь засварлаад, налуу болгож буй дүр зураг. Төрийн мөнгөөр ажил хийж буй гүйцэтгэгч нь ч, тэрэнд хяналт тавих ёстой төрийн алба нь ч хариуцлагагүй, сэтгэлгүйн жишээ энэ. Тэгээд олон нийт шуугиад эхлэхээр алдаагаа засварладаг. Төрийн албан хаагчид, төрд бус сошиалдаа л асуудлаа бичье, ингэж шийдэгддэг юм байна.
Уншиж байна |