Хүүхдийн бэлгэнд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ
Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд
09.00 цагт “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт Олон улсын бага хурал болно. Холбоо барих утас: 99768575
Туушин зочид буудлын 4 давхарт
09.00-15.00 цагт БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банктай хамтран аймаг, нийслэл дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан "Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь" сургалтыг зохион байгуулна. Утас: 8811-1046
Соёл, урлагийн газрын хурлын танхимд
Цаг: 09:00-17:00 цагт "КИНО БҮТЭЭЛИЙН ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас:99849000
Чингис Зочид буудлын хурлын танхимд
09.00-18.00 цагт “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган эхэлнэ. Холбоо барих утас: 99299777
НМХГ-ын хурлын танхимд
10.00 цагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн борлуулж буй хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
СУИС-ийн хичээлийн I байр "Эрдмийн өргөө"-нд
10:00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын тухай хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 99237173, 99242579, 98119077
ИНЕГ-ын урд талбайд
10:30 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 91912343
Хөгжим бүжгийн коллежид
11:00 цагт Их, дээд сургуулиудын оюутнууд оролцсон "Эрдмийн баяр" өдөрлөг арга хэмжээг нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд зохион явуулна. Холбоо барих утас: 99189497
НЗДТГ-ын А танхимд
11:00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ны худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана. Утас: 70119211
ЭМЯ-ны гаднах талбайд
14:00 цагт Гурван аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө. Утас 99179899, 86885060
"Тэнгис" кино тeатрт
17.00 цагт "Твинс" фильмийн "Такси-2" МУСК-ны нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ