Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Болд "Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг гишүүд дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой ирэх жил болно" гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ардчилсан хувьсгалын үр дүнд бид өнөөдөр үгээ хэлэх эрх чөлөөтэй байна. Саараасаа сайн нь илүү байгаа. Тиймээс гишүүдийг дэмжих байх" гэлээ.
Ингээд Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагчид нь буцаалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ