З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа болиод хүүхдийн мөнгийг өг

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Монголын хүүхдүүдийг ялгаварлан мөнгө олгож байна. МАН хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаварлахгүй олгоно гэж сонгуулиар сурталчилж байсан. Ерөнхийлөгч хүүхэд бүрт мөнгө олгох хуулийн төслийг оруулж ирсэн. Хүүхдүүдээ ялгаварлаж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Хүүхдийн мөнгийг 10 хувь нь авдаггүй гэсэн статистик тоо гарсан байсан. 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэж байна. Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан хүүхдүүдэд мөнгийг нь олгоод явж болохгүй юу? Хүүхдийн мөнгийг социалист үеэс эхлээд хүүхдийн мөнгө олгосоор ирсэн байдаг.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Авсан зээлээ төлж чадахгүй, валютын ханш чангарч, төгрөгийн ханш унасан. Энэ үед ОУВС-тай хамтарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээр нь Япон, АНУ зэрэг бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж энэ хүрээнд тогтсон. Хүрэлсүхийн Засгийн газар 60  хувийг 80 хувьд олгох зарчмын хэлэлцээр хийж оруулж ирж байна. Нөхцөл байдал сайжрангуут хэлэлцээр зөрчиж болохгүй. Хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүдэд өгөх санал гарсныг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах санал явуулна. Олон айл өрх хүүхдийн мөнгийг авах саналтай байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Өр гэдэг зүйлээр улс төрийн тоглолт хийж та бүхэн 2016 оны сонгуульд ялсан. Одоо бүрэн эрхээ аваад хоёр жил өнгөрлөө. Та бүхэн юу хийж байна. Аймаг, дүүрэг дээр тендэрийн зодоон болж байна. Ч.Хүрэлбаатар сайдын амнаас өр төлсөн гэдэг үг гараад байдаг. ОУВС-гийн бага хүүтэй, урт хугацаатай зээлээр өр авлагаа хааж байна. Нийгмийн тархийг угаахаа болиоч ээ. Та бүхэн яагаад худлаа яриад байгааг асуух гээд байна. Нэг сая гаран хүүхддээ сарын 20 мянган төгрөгийг өгөхдөө ялгаварлаад яваад байх уу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Худлаа яриад байгаа зүйл байхгүй. 2.8 их наяд бол зөвхөн дотоодын бонд. Өнгөрсөн долоо сарын хугацаанд 2.8 их наядын төлбөрийг дотоодын бондод төлсөн. Үүнээс гадна гадаад зээлийн хүүг төлж байгаа. 1.4 их наяд төгрөг гэдэг цалин, бас тэтгэврийн сан юм. Айл өрх банкнаас зээл авсан байхад хүүгийн дарамт ямар их байдгийг мэднэ. Тиймээс энэ Засгийн газар хүүгийн дарамтаас эхлээд салгахаар хэлэлцэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Би эрх баригчдыг Үндсэн хуулиа мөрдөөч гэж шаардаад  байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон нам. Дэлхийн улс орнуудыг харахад хүн ам нь 5 сая хүрчихээд  дотоод эдийн засгаа тэтгэх хэмжээний бодлого.  Ирэх 20 жилийн Монгол Улсын бодлого бол хүн амаа 5 сая болгох. Хүсэлтээр нь өгөх гэдэг нь хүнд суртал бий болгоно. Энэ завхарсан заваан бодлогоо боль. Өөрсдийн компанийн төлөө хичнээн 100 мянгаар нь гаргадаг хэрнээ Монголын хүүхдээс 20 мянган төгрөг харамлаад байна. Мафийн тогтолцооноос гарцгаа. Бид Монголын ард түмэнд үйлчлэх гэж ирсэн болохоос бүлэглэлд үйлчлэх гэж ирээгүй.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Ой санамж байх хэрэгтэй. 2016 оны төсвийг 2015 онд баталсан. Ингэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж баталсан. Хэрвээ бүлэглэл гэж ярьж байгаа бол нэртэй устай нь хэл. Ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг битгий гүтгэ. Юм л бол МАН руу дайрахаа боль.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд олговол цаана нь 107 мянган хүүхэд үлдэж байна. 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүдээ мөнгө өг.  

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Ингээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Huhdin mungig buh huhded uguh heregtei huhdig algachilj bolohgui
2018-05-27
Zochin Huhdin mungig buh huhded iguh ni zuvu huhdin mungu gej sanal avch baihad yun nam zam be nam yariha bolivol zuger yum yum l bol alna shudna uhvel tarna ged baih bolj im postudig dor ni ustgaj baimar bna haral bidend ogt hereggui shu
2018-05-27
зочин:
АН-н хятадын гар хөл болж Монголыг тарааж бутаргах бодлого барьж б/а.Энэ намд дандаа эрлийз хятадууд ,хулгайчид,урвагчид б.а.
2018-05-27
наад хүүхдийн 20 мянга чинь архины мөнгө болж АПУ-д орлого болдог.ажил хийх хүн олдохгүй байна. тэгсэн мөртлөө архины мөнгийг нь халамж гээд өгөөд байх юм. АН-хан хүүхдийн мөнгийг 100 хувь олго гэж орилоод байсан нь АПУ батхүүгийн архийг дэмжих ард түмнийг үхээнц дорой архичин байлгах ардчилсан гамингийн бодлого шүү.зи.энхболд чи төрөөс холд.
2018-05-26
tt:
З,ЭНХБОЛД ЖЭНКО 2 ҮХВЭЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ
2018-05-26
Хн АНы болван ямар гүнзгий сэтгэх гэж оролдоо вэ
2018-05-26
АНы хэдэн болвануудыг дагаж намирч ардчилал гэж солиорч байхын хооронд Вьетнам Казахстан 2025-2030 Азийн бар болно гээд түүндээ бүрэн итгэлтэй зовхи нь дээшээ явна лээ. Коммунист Хятад удахгүй дэлхий 1р ЭЗ болно манай хэдэн ардчилсан хулгайчид мань бас ямар мөнгө хөрөнгө улс ард түмнээсээ шаана гэж бодож яваа юм болдоо
2018-05-26
Иргэн:
Ардчилсан нам засгийн эрхийг авахаараа валютын нооцгуй болтол нь улсын санг хоосолдгийг та бид 2012-2016 онд харсан! 4 тэрбум долларын валютын нооцийг байхгуй болгосон дээр нь нэмээд 2,6 тэрбумийн маш ондор хуутэй зээл авсан. За тэгээд улсын ганц саалийн унээ Эрдэнэтийн 49%-ийг урэн таран хийсэн. Дубайн гэрээ байна. Ер нь АН зорилго энэ улсыг хоослох доо! Маш аюултай хумуус. Буу узэгд! МАН арай ч улсаа зарчихгуй байх. АН бол ер нь л дуусгана шуу!!!
2018-05-26
Z Enkhbold pizda uheech
2018-05-26
баагий:
Улс төржих сэдэв мөн үү? Энэ хэдэн хүүхдийн 20-хон мянган төгрөг. Учраа олж хуцвал таарна даа.
2018-05-25
Иргэн:
Их хуралд тушаал хэлдэг энэ бэлтрэг одоо юу вээ. Зайлаач. Та нарыг ард түмэн сонгуулиар зайлуулчихсан ш дээ
2018-05-25
зочин:
зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхдүүдэд л мөнгө өгөөд бусдыг орхичих, тэгвэл хамгийн шударга болно, нэгэнт л эрх барьж байгаа нь үнэн юм чинь яадгийн
2018-05-25
Хн АНы болван ямар гүнзгий сэтгэх гэж оролдоо вэ
zochin:
Yasan ih jeep mashin avah gedeg novshnuud vee.naad ajilda durtain bol uursdiihoo unaagaar ali eswel ulsiin niitiin teevreer vilchlvvl gahaj vhsen shunaltanguuda2018-05-25
2018-05-25
zochin:
Yasan ih jeep mashin avah gedeg novshnuud vee.naad ajilda durtain bol uursdiihoo unaagaar ali eswel ulsiin niitiin teevreer vilchlvvl gahaj vhsen shunaltanguuda2018-05-25
2018-05-25
zochin:
Yasan ih jeep mashin avah gedeg novshnuud vee.naad ajilda durtain bol uursdiihoo unaagaar ali eswel ulsiin niitiin teevreer vilchlvvl gahaj vhsen shunaltanguuda2018-05-25
2018-05-25
зочин:
АН-ын үхэрүүдыг хөөгөөд зайлуулаач, наадуул чинь эдийн засаг унагаах ганцхан зорилготой
2018-05-25
dsn:
uursduu garhaar erh hemjeegui tsuslaad bdag, uldeesen uriig n darah geheer hudlaa yrij samuuruulj bdag zalia 2 nam orhiod uls oroniihoo tuluu 1 uda+ bolovch zutgeed uzvel sn bn,ulsiin gadaad ner hund unaj, ard tumen suirch bn shuu!
2018-05-25
Zochin:
Yasan ih jeep mashin avah gedeg novshnuud vee.naad ajilda durtain bol uursdiihoo unaagaar ali eswel ulsiin niitiin teevreer vilchlvvl gahaj vhsen shunaltanguuda
2018-05-25
АНуснууд худлаа улстөр хийхээ больцгоо. та нарын тавьсан Чингис Самурай Евро Дим Сам гээдбондуудын их өрийг төлөхийн хажуугаар улс орноо авч яваа энэ хэдэн хүн дээр тоглолт хийхээ больцгоо. та нарыг ард түмэн тэртээ тэргүй мэдсэн .дүнгээ тавьсан. өөр яриад байх зүйл байхгүй бол чацга царайлаад дуугүй болцгоо
2018-05-25
Зочин:
Инээдтэй юм ярихаа болих хэрэгтэй. Айлуудын тавилга, цахилгаан хэрэгслийг тоолоод буртгээд явж байсан нь хэзээ билээ? Одоо нэг их санаа тавьж байгаа дур эсгэхээ больж уз. Хуухдийн монго ялгаварлан огох санааг оорсдоо гаргаж, буртгэж байснаа одоо юу гэж тайлбарлах гэж байгаа юм бэ? Бид мартаагуй шуу!!!
2018-05-25
Баадай:
Баячууд болон боломжтой айлууд хүүхдийнхээ мөнгийг авахгүй байгаач гэсэн уриалга гаргачих. Харин бүх хүүхдэд олгоно гээд шийдвэрээ гаргачихаа. Аваагүй мөнгө хэмнэгдээд үлдэнэ шдээ
2018-05-25
Zochin:
Huhdin mungig buh huhded uguh heregtei huhdig algachilj bolohgui
Zochin Huhdin mungig buh huhded iguh ni zuvu huhdin mungu gej sanal avch baihad yun nam zam be nam yariha bolivol zuger yum yum l bol alna shudna uhvel tarna ged baih bolj im postudig dor ni ustgaj baimar bna haral bidend ogt hereggui shu