АТГ: Д.Сугараас мэдүүлэг авна

Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан, Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт Жаст ХК-ийн захирал П.Батхүүг шалгаж, цагдан хориод буй. Энэ хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг мөн шалгаж байгаа. Харин одоо Д.Сугарыг дуудаж, мэдүүлэг авахаа АТГ-аас өнөөдөр мэдээллээ. Д.Сугар өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад тайлбар өгч байжээ.
Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг чөлөөлөөд буй юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ