Тамхи зүрхэнд хортой

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцлоо.
Манай улсад тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү. Монгол Улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор #тамхины хэт хангамж буурч, #тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ