Ерөнхийлөгч Х.Баттулга "Номын баяр"-т саатлаа

Номын баяр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өчигдөр нээгдсэн номын баярт зохиолч, уран бүтээлч, ном хэвлэн борлуулагчид оролцож, ном зохиолоо уншигчдад хямдралтай үнээр хүргэдэг.
Номын баярт өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга саатжээ. Тэрбээр уран бүтээлчдийн асраар явж, ном худалдан авсан байна.
Номын баяр өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Номуудыг 20-70 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ