“Улсын Их Хурлын Цом – 2018” амжилттай өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дунд уламжлал болсон “Улсын Их Хурлын шилжин явах цом 2018” тэмцээн спортын долоон төрлөөр долоон өдөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Монголбанк, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчид хөлбөмбөг, шатар, билльярд, дартс, ширээний теннис, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлдөв.

Багийн дүнгээр 29 оноогоор Авлигатай тэмцэх газар гуравдугаар байр эзэлсэн бол 23 оноотойгоор Үндэсний статистикийн хороо хоёрдугаар байр, Монголбанк 17 оноогоор тэргүүн байрны эзэн боллоо. Харин шилдэг тоглогчоор хөлбөмбөгийн төрөлд Монголбанкны ажилтан С.Мөнх-Эрдэнэ, гар бөмбөгийн төрөлд Үндэсний аудитын газрын ажилтан П.Золбаяр, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Монголбанкны ажилтан М.Марта, шилдэг эрэгтэй тоглогчоор УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Баясах нар тус тус шалгарлаа.
Эх сурвалж:parliament.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ