Таван хүүхдэд тэргэнцэр бэлэглэнэ

img

НҮБ-ын байр, хурлын танхим 3 давхар

09.00-17.00 цагт Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Монгол Улсын боловсролын статистикийн сургалтыг зохион байгуулна. Утас: 70105652; 99097927

 

Holiday Inn зочид буудлын Хурлын танхимд

09.00 цагт "Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь" төслийн үр дүнг хэлэлцэх семинар болно.
Утас: 99153766

 

09.30 цагт  Хотын дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төв "Сервис центр"-ийн ажлын явцтай танилцана. Утас 3250444, 88080750

 

МЗХ-нд

11.00 цагт Монголын Залуучуудын Холбооны сургалт судалгааны полиси төв, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төвтэй хамтран “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулна. 'Хүүхдийн тэргэнцэр' ТББ зорилтот бүлгийн 5 хүүхдэд тэргэнцэр бэлэглэнэ.  Холбоо барих 99023823

 

ЭМЯ-нд

11.00 цагт Шинжлэх ухааны академи, ЭМЯ хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас 98119897

 

Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний Уншлагын танхимд

14:00 цагт ШИНЖЛЭХ УХААНЫ НОМЫН ЗОХИОГЧ, УНШИГЧДЫН УУЛЗАЛТ болно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

14:30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ