Алтан-Овооны их тахилга болно
2018-05-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долдугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар  мэдээлэл хийлээ. Алтан-Овоог дөрвөн жилд нэг удаа тахидаг байжээ. Харин Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр зарлигийн дагуу таван жилд нэг удаа тахих болсон байна. Энэ удаад YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог аж. Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсгүүд тахилгын ёслолын бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа юм байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
УЛААН МЕНЕЖЕРЭЭ ЗАСАГ ДАРГА БОЛГОЧИХОЖ!
2018-05-29
ӨМБҮҮ:
Уул овоо тахиад, улс орон хөгждөг бол монгол улс шиг хөгжилтэй улс энэ дэлхийд байхгүй байх байлаа гэж.
2018-05-28