Хэвлэл мэдээллийн салбарынхан Зөрчлийн хуулийг хэлэлцэнэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн салбарын холбоод хамтран Зөрчлийн тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэдээлэх эрхэнд халдсан, хэт дарамтын шинж чанартай зүйл заалтыг өөрчлөх зорилготой уг нээлттэй хэлэлцүүлэг маргааш 13.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд болно.
Хэлэлцүүлгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб интернейшнл ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн, телевиз, өдөр тутмын сонин, сайт, ФМ радио, гэрэл зурагчдын холбоод хамтран зохион байгуулж байна.
Харин урилгаар ШЕЗ, ЦЕГ, УЕПГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо оролцоно.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ