Нийслэлийн дагуул хотод шилжин үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлнө

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.   Хуралдаанаар  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай багц  хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр:

 

-Энэ хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт орно. Төсвийн байнгын хороогоор Татварын тухай хууль, ААНОАТ-ын, ХХОАТ-ын, НӨАТ-ын, Төсвийн,  тухай хуульд тус тус  нэмэлт өөрчлөлт оруулах юм.  Уг өөрчлөлтөөр нийслэлийн дагуул хотод шилжин аж ахуйн үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлнө. Нийслэлийн дэд төвийг бий болгох  тухай заалт Засаг захиргааны хуулинд орсон байгаа. Үүнтэй холбогдуулан мөн дэд төвд шилжиж ажилласан бол татварын хөнгөлөлт үзүүлнэ. НҮБ-ын байршиж байгаа газарт мөн татварын хөнгөлөлт үзүүлнэ. НӨАТ-ын тухай хуулиар жуулчны визтэй холбоотой татварын асуудал орж байгаа.

 

Дүүргийн төсвийг баримтлах зарчимд өөрчлөлт оруулах юм гэлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг төслийн танилцуулга хийсний дараагаар байнгын хорооны гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ