Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар суух уу

img

 

Bravo, М.Оюунчимэг !

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн өргөдөл, шаардлагын дагуу Туул голын урсац бүрдэх эргийн дагуу барилга байгууламж барьж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудтай ширүүн тэмцлийг эхлүүллээ. Энэ амаргүй тэмцэлд бид М.Оюунчимэг гишүүнийг уухайлан дэмжих ёстой.

 

2016 оноос хойш гэхэд л Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдол, урсацад нөлөөлж буй барилга байгууламж, ашиглалтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсэн болохыг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн. 

 

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилга баригдахаар байна хэмээн мэдээлэв.

 

 

 

Хатан Туул сүйрч байна

 

Учир нь Зүүнбаян Рефайнери ХХК гэх С.Амарсайханы төрсөн ахС.Уламбаярын өмчлөлийн компани тансаг зэрэглэлийн хаус барихаар Туул голын хамгаалалтын бүс 5 га газрын бургасыг хяджээ. Энэ компанид БОАЖЯ-наас Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээ олгосон. Гэтэл нэгд,газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан, хоёрт, анхны зориулалтаас гадуур Туулын бургасыг устган байж 4га газарт 3 давхар 50 айлын тансаг хаус, 4 давхар нүсэр үйлчилгээний төвийг барихаар улайрч байна. Зар сурталчилгаанаас нь харахад НИТХ-ын дарга С.Амарсайханы төрсөн ах нь барьж буй тансаг хаусаа нэгийг нь 3 тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа ажээ. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд НИТХ-ын даргын ах Хатан Туулыг сандаачин, урсацыг нь татраах ажлыг хэрэгжүүлж байна.

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Зүүнбаян рэфайнерикомпанид 3 удаа шаардлага хүргүүлснийг эс тоожээ. Хуулийн дагуу6 сая төгрөгийн торгууль тавихад нь “Зүүнбаян рэйфанери”компанийн захирал С.Уламбаяр тохуутайгаар инээж байгаад6 сая төгрөгийн торгуулийг төлж гэнэ. Тэгээд бургасаа үргэлжлүүлэн огтолж, “Ахиад акт тавибал тавиарай. Миний дүү том дарга гэдгийг мэднэ биз” хэмээнтавлаж байжээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дахиад 11 сая төгрөгийн торгууль ногдуулсан чтэд тоолгүй бургасыг хядаж, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж.

 

С.Амарсайхан “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаарх асуултад “Хотоо хөгжүүлэхийн тулд өөрийнхөө нэр төрийг золиослоод явж байна” гэж хариулжээ. Зүй нь нэр төрөө золиослох бус шуналаа зогсоогоод ахынхаа бусармаг үйлдлийг таслан зогсоож, эх байгалиа авран хамгаалах ёстой биш үү.

 

Усны тухай хуулиар Туул голын сав газарт байшинг зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр, мөнхоёр давхраас дээшгүй барихзаалттай. Гэтэл С.Амарсайханы аххуулийн бүх заалтыг зөрчиж, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад,3 давхар барилга хууль бусаар бариулж байна.

 

Зүүнбаян рэфайнери компани Туул голын эргээс 8 метр зайд барилгынхаа суурийгус тогтоох үүрэг бүхий хайргыгзайлуулан ухжээ. Энэ нь Усны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг,мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг илтэд зөрчжээ.

 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Зүүнбаян рефайнери компанийн барилга дээр очиж үзээд “Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт тансаг амины орон сууц барьж байна. Өргөдлийн байнгын хороо уг нь холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байна. … Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Хоёр нүүртэнд хэн хариуцлага тооцох вэ?

 

С.Амарсайхан өнгөрсөн жил НИТХ дээр нэг айхтар үг хэлжээ. “Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо. Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү” гэх түүний үгийг одоо өөрт нь зориулан чанга хэлэх цаг болсон байна.

 

НИТХ-ын дарга С.Амарсайханурьд нь олон нийтэд хандан: ”... газартай холбоотой асуудлыг иргэд та бид хаа хаанаа сайн мэдэж байгаа. Бид нууж хааж, хаацайлж биш зарчимч байдлаар хэлэлцэж, ингэхдээ иргэн бүрийн оролцоо, албан тушаалтан бүрийн хариуцлагаитгэл сэтгэл хамтын хүчээр шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэххэрэггүй” хэмээн сүртэйгээр мэдэгдэж байв.Гэтэл төрсөн ах нь хууль зөрчиж, дархан цаазат бүсэд, Туул голын эрэг дээр бургас, хядан байж тансаг хаус хороолол барьж байгаа асуудлыг иргэд хөндөхөөр хэлж байсан өнөөх шудрага үгсээ умартан “Насаараа Төрийн алба, тендерээр амьдарч зуршсан зарим нэг авилгачид амь тавьж, намайг харлуулах, гүтгэх бүх муу аргаа хэрэглэж байгаа” хэмээн өөрийгөө өмгөөлөх болсон нь хачихалтай.

 

С.Амарсайхан НИТХ-ын дарга гэх хариуцлагатай алба хашиж байгаа хирнээ удаа дараа “төрийн алба гэдэг бол ажил хийе гэсэн залуу хүмүүст бол нэг их хүсээд байхаар таатай орчин бас биш. Хууль дүрэм, ном журмын дагуу гэхээсээ илүү дээр байгаа даргын таалалд нийцэж ажиллах шаардлага илүү тавигддаг” гэх зэргээр хууль журмыг үгүйсгэсэн зүйлс ярьж байжээ.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр нь өөрийн нийтлэлүүдээрээ С.Отгонбаяр-С.Амарсайхан нарын нам дамнасан бүлгийн хууль зөрчсөн бусармаг үйлдлүүдийг удаа дараа илчлэн бичиж байв. НИТХ-ын даргаС.Амарсайхан, түүний төрсөн ах, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Онцгой байдлын сайдзэрэг алба хашиж явсанАрдчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Отгонбаяр, Зүүнбаян Рейфанер"ХХК-ийнзахирал С.Уламбаяр нарын гэр бүлийн хамсал нам дамнан эрх мэдэл эдэлж, Зайсан толгой, Туул гол зэрэг Улаанбаатарчуудын нийтлэг үнэт зүйлсийг сүйтгэсээр байх юм уу?

 

Тэдэнд хууль ёсыг сануулж, сахиулах, хариуцлага тооцох чадвар МАН-ын нийт гишүүдэд, У.Хүрэлсүхийн Засгийн газарт байна уу?

 

 

Б.Мөнхжаргал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Уламбаяр нь дүү САмарсайхныхаа тусламжтайгаар охиноо Францад элчин сайд болгож, дүүжин тээврийн төслийг урагшлуулах даалгавар өгсөн үү?
2023-05-19
Zochin:
Ulambayaryg usthah ayand negdetsgeeye. Umguulugch amarsaihanyg ni mun hamtad ni altsgaaya.Edniig erh tushaald hurgesen MAN-g ni sunuutsguuye
2018-06-01
Ард нь енбд Амарбаясгалан цаашлаад Хурэлсух бгаа юм чинь туулын бургасыг хядаад байхаас яахав
2018-05-30
mafi mafi:
yg unendee oyunii undraad Hurelsuh ch jijigdene shuu.mungutei erh medeltei humuus huuliig ch hudaldaj avch chaddag yum.hudlaa tegj bna ingej bna gehees uur yaj ch chadahgui biz dee?ene ah duusiin buleglel chin bas aav n uvsiinh geed ard n Nymdorj bna.huuli hot 2-n tolgoid suuj bga humuusiig yah uu?yaj ch chadahgui za.
2018-05-30
zochin:
boov oyunaagiin huuramch demiirel
2018-05-30
zovhin:
End tend ochij uul uurhai hiij gazar uhna, bas deer ni tuul goliin burgasiig huruudunu, odoo kareer n duusah bizee
2018-05-30
Зочин:
Амарсайхан чинь нэвтрvvлэгч Ичинхорлоогийн нехер ш тээ
2018-05-30
өө энэ залуу чинь тэр муухай Отгонбаярын дүү байсан юмуу. манай Монголчуудын хэлдгээр эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ах нь тийм хүн юм чинь энэ нөхөр ч бас л юм болгоныг зоосны нүхээр харсан өөдгүй хүн байх даа. Нэг л шударга ажил хэрэгч хүн шиг харагддаг худлаа гар байх нь ээ
2018-05-30
100 ailiig bas barilgiin zahiig nalaihad avaachij avah sanaatai bas shunalaa gej
2018-05-30
Бухимдсан иргэн:
Ер нь энэ бүр болохоо байлаа. Нэг чимээ гарна даа ёр нь. Буудах хэрэгтэй. Эхлээд анхааруулга маягаар.
2018-05-29
Nam bus irgen:
Zugeer l zailtsgaasan bai daa. Nugel chini nudeeree garna daa.
2018-05-29
Ene yamar shunaltai nuhur ve BAs zaisan tolgoig toiruulaal buun buun barilga bugd ednii h shdee oyunii undraa gj neg shunaliin kompani uul usaa buzarlaj yasan hanadgui shunaltai be
2018-05-29
Irgen:
БИТVV БУРГАС БАЙСАН ГАЗАР ШДЭЭ, АРАЙ Л ДАВРЧИХСАН ЮМ БНА ДАА. ТУУЛ ГОЛОО ШИРГЭЭСНИЙ ДАРАА Л ТОЛГОЙД НЬ ЖООХОН ЮМ БОДОГДОХ БАЙХДАА
2018-05-29
D:
D
2018-05-29
Зочин:
Энэ Амарсайхан гэгч хун зайсан толгойг хусаж байгаад маш том барилга барьж болсон юм чинь туулын бургасч яахав гээд сууж байгаа Яах гэж нийслэлд ИХ урлын дарга болсон нь тодорхой гэдгийг хумуус хэлээд яриад байсан олны уг ортойл байж Улс орон мафижиж дууслаа
2018-05-29
irgen:
amarsaihan boliochee icheech uiliin ur gej bdag yum shuu
2018-05-29
Car:
Энэ Амарсайхан гэж нэг нөхрийг яаралтай огцоруулья,Энэ Налайхын хэдэн шуналтай ах дүү нар Туул голыг минь сүйтгэж дууслаа,Монголчууд бид ийм арчаагүй боловсролгүй ухамсаргүй хүнииг л сонгож толгой дээрээ суулгаж байгаа шүү дээ,Бид өөрсдөө үнэхээр үхэрнүүд,,,,,,,,,,,,,,,,,
2018-05-29
Гомо:
Гомо дарга шударга өрсөлдөөчээ. Хүнийг харлуулах, гүтгэх увайгүй, жудаггүй үйлдлээ одоо болиоч. Ийм аргаар хол явахгүй дээ, удахгүй огцорно гэж бодохоор айгаад үхлээ. Хавь ойрынхоо хүмүүсийг гүтгэж, хэрэгт унагахаар улайрч байна.
2018-05-29
irgen:
amarsaihan boliochee icheech uiliin ur gej bdag yum shuu
YOo:
Ёоо, энэ нэг луйварчин бүр цагаандаа гараад баахан ажилгүй хүмүүсийг турхирч жагсаал хийлгэж байх шив. Эхлээд Туулыэ бургас огтлосон ахынхаа асуудлыг шийдээч ээ!
2018-05-29
Ийм балмад этгээдуудэд хуулийн арга хэмжээ байхгуй юу.??? Энгийн ард нь алгын чинээ газраа авах гэж 10,20 жил тавхайгаа эргэтэл явж байхад энэ луйварчид Туул голыг нь байтугай Зайсангийн бух газруудыг шавар овоолго болгож дуусгалаа. Яасан ханаж цаддаггуй юм бээээ? Ах Отгонбаяр нь шуналаасаа болж 10-аад жилийн емне ямар сайхан 15 залуугийн аминд хурлээ. Одоо бас нийт Нийслэлчуудын аминд халтай ажиллагаа явуулж байна. Негее иргэдэд омогдоод байдаг цагдаагийнхан хаачихсан юм бээээ ??? Яагаад арга хэмжээ авахгуй байгаан. Ийм шударга бус байж болох уууу????
2018-05-29
Иргэн:
Энэ өгөр царайлсан новшоо хазаарлахгүй бол МАН 2020 онд арчуулна шүү
2018-05-29
Иргэн:
МАНАН-гийн хулгайчууд ах дүүсээрээ сүлбэлдээд энэ улс орныг сүйрүүлж гүйцлээ дээ.
2018-05-29
Зочин:
Ах дүү нар нээрээ Энэ эх орныг чинь байхгүй болголоо шдээ Сумъя Аса, Отгонбаяр Амарсайхан гээд ...
2018-05-29
Зочин:
Ах дүү нар нээрээ Энэ эх орныг чинь байхгүй болголоо шдээ Сумъя Аса, Отгонбаяр Амарсайхан гээд ...
2018-05-29
1234566:
Маршалын Гүүрний Зүүн талын хамаг бургас модыг энэ Амарсайхан гэж НИТХ-ын Дарга С.Амарсайхан гэж Хулгайч хядаад дууслаа, зайсан толгойг эзэгнэсэн, одоо Туулын шугуйг хядаад дуусах нь ханаж цаддаггүй Хар хулгйач яасан.
2018-05-29
Иргэд бид яг ийм л арчаагүй новшнуудыг сонгоод байна шдээ
2018-05-29