Улстөржилгүй С.Батболдын ажлыг нь хийлгэмээр байна

img

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд “Нийслэлийн МАН-аа 60 тэрбумаас аваръя” жагсаал болж байна. Жагсаалд оролцогчдын зарим нь энэхүү жагсаалыг намаа хагалган, бутаргаж буй буруу үйл явдал гэж үзэж буйгаа хэлж байлаа.

Улстөржилгүй С.Батболд даргын ажлыг нь хийлгэмээр байна

СХД-ийн 25-р хорооны иргэн, МАН-ын 129-р үүрийн гишүүн С.Амгаа-Базар

-Би өнөөдөр МАН-ын цуглаантай санамсаргүй байдлаар таарлаа. 2016 оноос хойш МАН-ын УИХ-д 65 суудалтай, нийслэлд ч дийлэнх суудлыг авч чадсан. Одоо тэд 2016 оны мөрийн хөтөлбөрөөр  хийж хэрэгжүүлж, ажлаа л хиймээр байна. Гэтэл ажлыг нь хийлгэхгүй ингэж улстөржиж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Өнөөдрийн жагсаалыг би цэвэр улстөржилт гэж харлаа. МАН дэндүү улстөржиж байна. Эд ажил хийдэг гурван сарын бараг л 15 хоног нь явчихлаа. Бүтээн байгуулалтынхаа ажлыг хийж, нийслэлийн намын хорооны бага хурлаа хийгээд, амьд ажлын төлөө л баймаар байна. Гэтэл ингэж улстөржиж байгаа нь ёстой буруу ажиллагаа. Бага хурлаа хуралдуулаад, намын дарга сонгох эрхийг Засаг даргад нь өгөх ёстой. Тэрнээс намын даргад танилаа томилолоод л дуртай нэг нь энэ ажлыг хийдэг юм биш. Төрийн бодлого, намын бодлого хоёр 2016 оноос хойш нэг байгаа. С.Батболдын ажлыг нь хийлгэмээр байна. Тэгээд үр дүнг нь үзмээр байгаа юм. Гэтэл хоёр, гурван сар болоод л энэ нь ч, тэр нь ч болохгүй байна гээд сольж болохгүй. Одоо хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Ингэж улстөржөөд байвал хийх ажил нь амжихгүй. Тиймээс С.Батболдын ажлыг нь хийлгэмээр байгаа юм. Тэгж байж ажлын үр дүнг нь үзнэ шүү дээ.

Илт турхирсан жагсаал болж байгаад харамслаа

МАН-ын гишүүн А.Батхуяг

-Намын гишүүнд хурал цуглаантай тул хүрэлцэн ирнэ үү гэсэн. Ийм л мэдээлэлтэй энд ирлээ. Тэгсэн энд хурал биш жагсаал цуглаан болчихсон байна. Намын ахмад гишүүдээ талцуулж, хагаралдуулж байгаа нь ажиглагдлаа. Анзаараад байхад энд ихэнхи нь ахмадууд байна. Залуучууд алга. Тиймээс зохион байгуулалттай, илт турхирсан жагсаал, цуглаан болж байгаад харамсч байна. Намаа талцуулж, хагаралдуулахаа болиоч гэж л хэлье. Популизм хийсэн хэдэн нөхдүүд л байна. Анзаараад байхад АН, Залуучуудын холбооны хүмүүс ирчихсэн намаа хагалаад байж байгаад харамсч байна.

Буталган, тараах үйл ажиллагаа явуулж байгаад бухимдал төрж байна

БЗД-ийн иргэн Д.Бадамхорол

-Би үнэндээ энэ жагсаал хийж байгаа нөхдүүдийн эсрэг байр суурьтай байна. Намын хорооны гишүүд дүрмээрээ л ажиллаж байгаа гэж би боддог. Гэтэл бидний өмнөөс хэсэг бүлэг хүмүүс ингэж ажил, тэгж ажил гээд шаардаж байгааг ойлгохгүй байна. МАН бол Монгол Улсын ууган хүчнүүдийн нэг. Гэтэл ингэж буталган, тараах үйл ажиллагаа явуулж байгаад л бухимдал төрж сууна. Өөрсдөө ийм байдлаар ажлыг нь хийлгэхгүй байгаа хэрнээ ажлаа хийсэнгүй гэх нь өрөөсгөл ойлголт.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Hotiin darga Batboldoo demjij bna
2018-05-31
songogch:
МАН- ын идэвхтэй ажиллах хугацаа нэг жил хагас л үлдлээ. Энэ намд зорилгоо амлалтаа биелүүлэх боломжийг нь олгож өгөөч гэж МАН -ын эсэргүү гишүүдэд нь бусдын гар хөл бологсдод нь хэлмээр байна. Эрүүл саруул ухаанаараа бодвол хотын даргаа дэмжээд хамтраад бүгдээрээ ажиллавал ард олон, бусад намд , улс оронд л бүгдэд нь хэрэгтэй . Тэнэг ажлаа зогсоож ажлаа хийвэл ямар вэ. Жагсагчдаа
2018-05-31
60-аас сал!:
60-н тэрбумаас МАН салах ёстой тэгэхгүй бол албан тушаалын наймаачид МАН-ыг сүйрүүлнэ эртхэн салах хэрэгтэй
2018-05-30
yoyoyy:
ih delgvvriin umnuh talbaig hashaalhiin tuld dramiin umnuh talbai deer zurag avuuldag . sandal zasaad . hushuu bairluulaad tvmnii tarhiig uurchluh 1 iig nuguuguur zamhruulan tonodog hulgaich luuhaan zali gevel . ene gomo batboldod bvren shingsen . met

Зочин:
Яг үнэн шүү дээ. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа хэдэн жил билээ. Нэгэнт сонгогдсон хүмүүсээ ажлаа сайн хийх боломжийг нь бүрдүүлэх нь зөв шүү дээ. Эвт шаазгай буга барина гэж Монгол ардын зүйр цэцэн үн байдаг. МАН-ын удирдлага энэ тал дээрээ онцгой анхаарал хандуулахгүй бол хийрхсэн, худлаа үнэн улс төржсөн, амбиц хөөсөн хэдэн залуусаасаа болж 2020 оны сонгуульд ялагдаж магадгүй шүү. Нам дотроо эвтэй байх хэрэгтэй дээ. Гаднаас, сөрөг хүчнийхэн жагсаж, эсэргүйцээд байгаа бол бас өөр хэрэг дээ. Арай л биш байна даа.
2018-05-30
Yag unen:
Ingej huurheed baival MAN ni baina uuAN ni baina uu hen ch baisan ajil hiij bolomj oldohgui ee。 Hen negnii zangaa dohiogoor hen boloh ni medegdehgui heseg humuus genet garch ireed tegj ch buruu ajillaa,ingej ajil geh zergeer dur zorgooroo orildog humuusiig huuliin daguu tseerlel uzuulie ee. Tegehgui bol MAN ni baina uu?AN ni baina uu ? alban esoor uureg huleesen hen ch baisan ajil hiih bolomj baihgui ee.Uureg huleesen hen ni ch bai ug ajliin yavj irsen baidal,odoo yaaval zohih talaar yamar neg baidlaar sudalj yu hiihee tolovloson l baij taarna.Tuuniih ni ur dung harmaar baina. Yamar ajil erheldeg hen boloh ni todorhoi humuusiin ugeer hicheen jil yavj ulsaa samarch,ard irgedee yaduuruulah gesiim!!! Odoo bolie tegeh uu?!
2018-05-29