Гэр бүлийн маргааныг шүүхээр шийдэхэд тулгамддаг асуудлыг хэлэлцэнэ

img

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09.00 цагт ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖИЛ, САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН АСУУДАЛ" сэдэвт үндэсний зөвлөгөөнтэй. Холбоо барих утас: 88112113 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

09.00-11.00 цагт  Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 90100290, 98980404

 

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

10.00 цагт “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сарын 2,3-ны амралтын өдрүүдэд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдах талаар мэдээлэл хийнэ. Холбогдох дугаар:99039442

 

Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот танхимд

10.00 цаг Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгэсэн банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг танилцуулна.

 

Зайсан дахь "Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв"-д

10.00 цагт "Ургамал оршихуйд амьдрал оршино" онол практикийн хурал болно. Утас 98119897

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны хавдартай болсон 22 настай залууд туслахаар сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Дуурийн театрт 

11.00 цагт  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн ивээл дор олон улсын балетын тэмцээн Монголд анх удаа зохиогдож байна. Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит энэхүү тэмцээний талаар маргааш зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийнэ. Утас: 8811-1046, 9913-3831

 

11.30 цагт Сүхбаатар дүүрэг дэх 100 айл орчмын дэлгүүрүүдэд зарагдаж буй барилгын материалуудын савлагаа, жин хэмжүүрийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Холбогдох утас:91887887, 88000098

 

Гэрлэх ёслолын ордонд

11:40 цагт Төв аймаг дахь цагдаагийн газрын 75 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн 35 алба хаагчийн хуримын ёслол болно. Харилцах утас: 80851767, 99996206

 

MN мэдээллийн төв

12:00 цагт Гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т ямархуу чиг хандлага, өнгө төрхтэй болох талаар зохион байгуулагч, шилдэг уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” академи болон ивээн тэтгэгч Швейцарийн хөгжлийн агентлагаас мэдээлэл хийнэ. 

 

12.30 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Аргальхүү төслийн "АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ" комик, өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох утас: 99065653, 90085500

 

Баянгол дүүрэгт

13.00 цагт Баянгол дүүргийн Хүүхдийн II эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ