ШУУД:Татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулахад иргэдийн оролцоо хэрэгтэй

img

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2018 оны иргэдийн төсөв" номыг Сангийн яамнаас хэвлэн гаргалаа. Жил бүр улсын төсөв батлагдахад иргэд сонсоод өнгөрдөг. Харин энэ ном хэвлэгдэн гарснаар иргэний төсвийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаа юм. 2019 оны улсын төсвөөс эхлээд бид иргэддээ энэ номыг хүргэх болно. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулахад иргэдийн оролцоо чухал юм" гэлээ. АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч:

 

-Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа "Иргэдийн төсөв-2018"-ын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улс илүү нээлттэй байх томоохон алхмыг хийж байгаа гэж болно. АНУ-ын Сангийн яамны зөвлөхийн удирдсан багийнхан Монгол Улсын Сангийн яамны багийнхан санхүүгийн төсвийг илүү нээлттэй болгох алхмыг хийх эрмэлзэлтэй байгааг олж мэдсэн. Ингээд АНУ-ын Төрийн департментийн дэмлжэгийг авч энэхүү номыг боловсруулсан юм. Төсвийн үйл явцыг ил тод болгох нь чухал. Сангийн яам төсвийн зардлын чиглэлээр маш хариуцлагатай ажиллахад хүргэж байгаа юм. Иргэд Засгийн газар юу хийж байгааг хянахад илүү ойлголт өгнө гэлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hurelee uurhai zarsan tailbaraaa hezee hiihuu bas bayar shig 1 odor achihdmaar bnu
2018-05-30