Д.Эрдэнэбат:Эрх баригчдад амлалтаасаа ухарсанд нь эмгэнэл илэрхийлье

img

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг хаалттай сонсслоо. Дараагаар нь чуулган нээлттэй горимд шилжин, Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас  өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хүрээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 80 хувьд нь олгохоор тусгасан бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг тусгасан байсан. УИХ-аар дээрх хоёр хуулийг нэгтгэн хэлэлцэх ажлын хэсгийг Б.Амарзаяагаар ахлуулан байгуулсан билээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс шийдвэрлэсэн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хүрээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-18 тэрбум төгрөгийг ард түмэндээ өгөхөөс та бүхэн яагаад татгалзсан бэ. Маш харамсалтай. Босго оноо хэд вэ? Уг нь 100 хувь  хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэр гаргаад, авахгүй хэсгийнх нь хүүхдийн мөнгө төсөвт ороод явчих хэрэгтэй. Гэтэл хүүхдүүдийг ялгаварлаж байна. Дэлхийн бусад оронд бүх хүүхдүүдэд мөнгө өгдөг юм билээ. Тийм учраас энэ саналыг эцсийн хэлэлцүүлэг дээр унагаамаар байна. Ер нь үлдэж байгаа 20 хувьд яагаад өгөхгүй гэж гүрийгээд байгаа юм бэ.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

 

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд гишүүдээс ямар нэг санал гараагүй. Яг санал хураагаад шийдэхэд гишүүдийн олонх 80 хувьд олгохыг дэмжсэн.

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Амарзаяа:

 

-Ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол 40 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. 20 хувийн зөрүүнд төсвийн тодотгол хийж шийдэх ёстой гэж ажлын хэсэг үзсэн.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Эрх баригчид амлалтаасаа ухарсан. Хэрвээ ухралт  биш гэж үзэж байгаа бол 2019 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор оруулаарай. Төсвийн тодотгол зайлшгүй хийх ёстой. Хэрвээ төсвийн тодотгол хийхгүй бол Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн асуудал ч хөндөгдөнө шүү. Хүүхдийн мөнгөнөөс татгалзсан улстөрчдийг маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зарлана. Эрх баригчдад амлалтаасаа ухарсанд нь эмгэнэл илэрхийлье.

 

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир:

 

-Халамжийн бодлого аль ч улсад байдаг. Засгийн газраас оруулж ирсэн зорилтот бүлгийн хүүхдийн 80 хувьд эхлээд олгох нь зүйтэй. Хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа өрх олон. Үнэхээр төрийн алдаатай бодлогоор, амьдралын эрхээр ядуурсан ард иргэдээ төрийн бодлогоор дэмжье гэж байгаа. Ер нь халамжаас боломжийг илүү олгох нь төр засгийн бодлого байх ёстой.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-ОУВС-тай хамтарч байхад “Монгол Улс засаглалын тусгаар тогтнолоо алдаж байна” гэж би хэлж байсан. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна, хүүхдийн мөнгийг олгоно гэж эрх баригчид хэлсэн. 10 хүүхэдтэй айл хүүхдүүдийг баярлуулахдаа хоёрыг нь орхиж байна гэсэн үг. Амбангуудтай боллоо шүү. Амбангууд чинь яагаад хүний эрхийг зөрчсөн зүйл өгөөд байна вэ. Та бүхэн Монголыг сайхан болгоно гээд мянгуужингийн үлгэр бичээд ороод ирсэн. Гэтэл цаанаа амбантай болсон. Хэрвээ 100 хувьд нь хүүхдийн мөнгө олгож чадахгүй бол оффшортонгууд үлдсэн 20 хувьд нь өгчих хэрэгтэй. ОУВС гэдэг хууль санаачилдаг, хянадаг байгууллага биш. Үндсэн хуульд харшлах зүйлийг гадаадын мөнгөний байгууллага шийдээд сууж байгаад гүнээ харамсаж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Эрдэнэтийн 49-хувийг луйвраар ард түмнээсээ булааж авсанд чинь эмгэнэл илэрхийлье.Д.Эрдэнэбатаа
2018-05-31
Үнэн үг:
Хүүхдийн мөнгө мэт элэг доог болж цаг нөхцөөсөн хөнөнгө үрсэн яриагаа зогсоож, өрхийг яаж орлоготой болгож өнөөгийн энэ хүн ардын алга тоссон байдлаас гаргах вэ гэдэг юм яривал ямар вэ. Татвар төлөгчдийн бий болгосон мөнгийг хуваагаад өгөх шиг амархан юм юу байна. 2.2 их наядын төсвийн алдагдал, 8.1 тэрбум долларын гадаад өртэй засаг өөрт байгаа боломжоороо л асуудлаа шийдээд явна биз дээ. Улс төрийн амлалт гэж тооцоо судалгаагүй сандал ширээ хувийн сонирхолын төлөө ард түмнийг хуурдаг шоунд хууртагдахаа больж, улс төрийн эрүүл тогтолцоо, шудрага нийгмийн төлөө нэгдэцгээе.
2018-05-31
АНы пздакууд л хар балчраасаа янхандсан бузарууд дөө сэжгийн новшнууд
2018-05-30
АНы пздакууд л хар балчраасаа янхандсан бузарууд дөө сэжгийн новшнууд
2018-05-30
АНы пздаакууд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байсныг 80 болгосон байна болоо ш дээ С Эрдэнэ гахайн хүүхдүүд ардын хүүхдийн тоонд орохгүй за.
2018-05-30
Энэ нэг До овогт хужаагийн эрлийз дандаа хуцаж байхын. Эрлийзүүдийг яллах цагмю нэг ирнээ
2018-05-30
zochinЗочин:
ene zonogt MAH yu amalchihsan yum bol solior duusdaggui chavgants
2018-05-30
АНы пздакууд л хар балчраасаа янхандсан бузарууд дөө сэжгийн новшнууд
АНы пздакууд л хар балчраасаа янхандсан бузарууд дөө сэжгийн новшнууд