Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хуралтай
Монголбанкны 5 давхрын хурлын танхимд
09.00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Монголбанкинд хэрэгжиж буй "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд бага дүнтэй гүйлгээний системд олон улсын стандартад нийцсэн "Автомат клиринг хаус" буюу ACH+ систем нэвтрүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Хангарди ордны 14-р давхарт
10:00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаантай. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тухай дэд хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
ХХМТГ-ын 201 тоотод
10:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдааны дүнг танилцуулах, шагнал гардуулах арга хэмжээ болно. Утас 99085722
Замын цагдаагийн газар
11:00 цагт Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бүсийг зүүж хэвших кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91113191
СЕХ-нд
11.00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороо удахгүй болох орон нутгийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
“Интерном” номын их дэлгүүрт
11.00 цагт Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Kids Science” Augmented Reality /AR/ технологид суурилсан 4D дижитал цуврал номын нээлт болно.
Утас:9665-6561
Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд
11:00 цагт Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан уралдааны шагнал гардуулах арга хэмжээ болно. Утас 99179899, 86885060
Үндэсний аудитын газрын 412 тоотод
11.30 цагт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулах арга хэмжээ болно. Утас 99121222
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
12:00 цагт Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, болох арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044, 91100461
Сүхбаатарын талбайд
12.00 цагт ФИБА 3х3 УЛААНБААТАР Дэлхийн гранпри тэмцээн, мөн энэ үер U23 насны “Nations League” тэмцээнүүд 2018/ 06-01-03/ өдрүүд Сүхбаатарын талбайд болох бөгөөд тус тэмцээнтэй холбогдуулан хэвлэлийн бага Сүхбаатарын талбайд болно. Холбоо барих утас:88023710
СЭТГЭГДЭЛ БИЧИХ