Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүний ёс зүй зөрчөөгүй

img

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Түүнийг  Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп”-т НӨАТ-ын буцаан олголтын 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тэгвэл Ёс зүйн дэд хорооноос уг асуудлыг шалгаад дүгнэлт гаргасныг гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллээ.

 

 Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд “ “Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна. Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын албан татварын буцаалт “Хурд групп” ХХК-д олгогдоогүй байх бөгөөд Сангийн яамны холбогдох албан бичгүүдэд нийт 18 тэрбум төгрөгийн албан татварын буцаалтыг “Хурд групп” ХХК-д шилжүүлсэн байна. Мөн Сангийн яам болон Татварын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичиг, баримт тайлбар мэдээллийг үзэхэд “Хурд групп” ХХК 18 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтыг авах эрх нь дээр дурдсан холбогдох хуулийн дагуу үүссэн бөгөөд буцаалтыг олгох шийдвэр гаргах явц нь холбогдох хуулийн дагуу явагдсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” хэмээжээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭНЭ ХУЛГАЙЛАХГҮЙ ХЭН ХУМСЛАХ ЮМ БЭ??? БИТГИЙ ХУЦААД БАЙ??? ЧАМАЙГ МЭДЭХГҮЙ ХЭН БАЙДГИЙМ МУУ ДӨРВӨД ДӨРВӨН ШИЙР ХООЛ БИШ????
2018-06-01
Hulgaich .Ard n nyamdorj baigaa
2018-06-01
зочин:
Харах царайны,чи ёс зүйтэй байлаа юу, өмхий УВС.
2018-06-01
Gaitav:
Hiisen bvteeseniig ni medeh hvmvvs mongoloor neg bii dee
2018-06-01
Нүдэнд хүйтэн шуналын тулам увсын муу дөрвөд цэхийчээд
2018-05-31
иргэн:
УИХ-ын гишүүн байхад нь юу гэж ёс зүйн дүрэм зөрчсөн гэх юм вэ. гишүүн биш болонгуут л ёс зүйн дүрэм битий хэл хууль зөрчсөн болоод л явна шүү дээ
2018-05-31
Uuuu:
Es zuin horoonihond mungu uguud l bichig avchde shalga
2018-05-31
Gaitav:
Hiisen bvteeseniig ni medeh hvmvvs mongoloor neg bii dee