Хамгаалалтын малгайг 500 иргэнд үнэгүй тараажээ

img

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Мотоциклын бүртгэл" нэгдсэн арга хэмжээг Өмнөговь аймаг "Мотоцикль бүхий өрх бүрт хамгаалах малгай аян"-аар үргэлжлүүлж байна.

 

Уг аяны хүрээнд Гурвантэс сум дахь цагдаагийн тасгаас нийт 500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө.

 

Арга хэмжээ тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх сумдад үргэлжлэн зохион байгуулагдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ