МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагыг тавиад буй. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарынхан нэгдэн, төв талбайд есөн өдөр суулт хийж, төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас энэ шаардлагыг судлах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулснаар суулт зогсоод буй.
Мөн суулт хийгчид ОУВС-д төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар нэмэлт хэлэлцээр хийх шаардлагы хүргүүлээд байсан юм. ОУВС-гаас МҮЭХ-нд тус шаардлагын хариуг ирүүлсэн байна. ОУВС-гийн албан бичигт цалин хөлсийг хэрхэн нэмэх нь гол асуудал гэдгийг дурдсан байна. Мөн ирэх долоодугаар сард болох дараагийн шатны хэлэлцээрээр МҮЭХ-ны удирдлагатай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Б.Учрал
Уншиж байна |