Р.Содхүүгийн оронд Б.Баасандоржийг томилохоор ярьж байна
Засгийн газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Түүний оронд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томилох талаар яриад эхэлжээ. Одоогоор түүнийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т хянуулж байгаа юм. Б.Баасандорж нь хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан бөгөөд Хууль зүйн байнгын хороонд голлон ажилласан байна. Ардчилсан нам Засгийн эрх барих үед буюу Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг ажиллах үед тус яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад сайдаас буунгуут нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороондоо ирсэн байдаг.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ