Г.Баасангийн баг ШШГЕГ-тай хамтран ажиллана

img

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ШШГЕГ-тай хамтран ажиллахаар болжээ. ШШГЕГ-н дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус байгууллагууд авлигын эсрэг хамтран ажиллах юм байна. 

 

Олон нийтийн зөвлөл АТГ-ын дарга Х.Энхжаргалтай "дайн зарлаад" багагүй хугацаа өнгөрч буй. Хэвлэлийн хурал бүр нь Х.Энхжаргалтай холбогдож, авлигачдыг хаацайлдаг, хамгаалдаг хэмээн мэдэгддэг олон нийтийнхэн энэ удаа шийдвэр гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж, авлигачидтай тэмцэх гэнэ. 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ