"100 айл"-д 12 000 айлын ОРОН СУУЦ баригдах ёстой байсан

img

НИТХ-ын дарга С.Амарсайхан, мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан өнөөдөр 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх чиглэлээр газар дээр нь ажиллалаа.

 

 

Эхний ээлжинд зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд болон нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, павилоныг нүүлгэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна. 100 айлын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ажиллаж буй 37 ТҮЦ, павилоныг нүүлгэх аж. Мөн суурьшлын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулж буй чулуу, төмрийн 25 үйлдвэрийг нүүлгэх юм байна. Мод модон материалын цех, хаалга цонхны үйлдвэрийг үйл ажиллагаагаа зогсоож, зөвшөөрөгдсөн газарт үйл ажиллагаа явуулах мэдэгдэл өгөөд байна. Мөн 46 байгууллагад өмчилсөн болон эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг тавьжээ.

 

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулга авлаа.

 

 

 

-100 айлын барилгын захыг нүүлгэх ажил явагдаж байна. Хэр ахицтай байгаа вэ?

 

-Энэ зөвхөн 100 айлын худалдааны төв, бизнес эрхлэгчдийн асуудал биш болсон. 2008 онд баталсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Энэ орчинд 12 000 айлын орон сууц баригдах ёстой. Гэтэл 10 жилийн хугацаанд 10-хан хувьтай хэрэгжиж байна. Тиймээс хот төлөвлөлтийн бодлогоо дагаж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байж Улаанбаатар хот хөгжинө.

 

100 айл орчмын иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төвлөрсөн орчинд явуулах боломжийг бий болгох зэргээр бүх талын эрх ашгийг хангахаар ажиллаж байна. Цаашид зам, дэд бүтцийг сайжруулах, орон сууцны VII хороолол төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх олон ажил хийгдэнэ.

 

-Худалдаа эрхлэгчдийг Налайх руу нүүлгэх орчин нөхцөл бүрдсэн үү? Замын асуудал шийдэгдээгүй тухай ярьж байна.

 

-Энд олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Бид суурьшлын болон үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг болсон. Тиймээс төмөр, чулуу, шохой, будаг, модны үйлдвэрийг Үйлдвэр технологийн паркид үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс зам, дэд бүтцийг шийдэж байна. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, төвлөрсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

 

 

-Худалдаа эрхлэгчид хөөсөн тухай гомдоллож байна?

 

-Бизнес эрхлэгчдийг хөөж туусан асуудал байхгүй. Бид газрыг нь гаргаж өгч байгаа. Улаанбаатар хотын баруун, зүүн, зуслангийн чиглэлд тараад үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Хотын зүгээс түрээс төлөхгүйгээр газраа эзэмшиж, өмчлөөд үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байна.

 

-100 айлын захыг нүүлгэх тухай олон жил ярилаа. Ажлын бодит үр дүн чухал.

 

-Шийдэгдсэн асуудал байхгүй гэж харахгүй байна. Шалтиг тоочоод суугаад байвал юу ч хийгдэхгүй. Бид хөгжил яриад ч хэрэггүй. Шийдэл гаргаад, шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад, 9, 10, 11, 12 хорооны нутаг дэвсгэрт авч хэрэгжүүлэх ажлаа хийж байгаа. Үр дүн гарч байгаа. Сарын өмнө ямар байдалтай байлаа. Одоо ямар өөрчлөлт гарч байна. 3-5 жилийн дараа энэ орчин ямар байхыг төсөөлөхөд хэцүү биш.

 

 

Б.Учрал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Barilgiin materialiin hesgiig choloolood saihan cecerlegt hureelen barival taarna.
2018-06-07
zochin:
ODOO ORON SUUC NEMJ BARIH HEREG BNA UU..AVAH MONGOTEI HUN ALGA..HYATUUD 1000 AILIIN HOTHON BARINA GESEN..50 HUVID NI HYATAD OROH BAIH DAA GAZRAA CHOLOOLJ CHADVAL
2018-06-07
1-р хорооллын 32-ын автобусны буудлын ТҮЦ-нүүдийг ачаад явсан, 2 хоноод нөгөөдүүлийг нь эзэд нь буцаад л аваад ирсэн, гаргасан шийдвэрээ хамгаалж эргэж шалгаж зөрчиж байгаа нөхдүүдэд арга хэмжээ аваач арчаагүй царайлахаа боль
2018-06-05
tur:
hudalch turd itgeed yahav dee
2018-06-05
zochin:
Tur tumur nvvree haruulah tsag ni bolsoon Shuud huuh heregtei
2018-06-05
zochin:
tiim shvv
2018-06-05
Odoo ajil bolgoochee
2018-06-05
Зочин:
100 айл, түүнээс хойшх газар одоо хятадуудын амь зуудаг газар болсон. Социализмын үед хятадуудын орон байр мөрийтөй тоглоом, хүүхэн худалддаг гэмт хэргийн үүр уурхай байсныг илрүүлж, хятадуудыг нутэг руу нь хөөж, гэмгүй цөөн хэдийг нь Зүүнхараа руу шилжүүлсэн билээ. Гэтэл Ардчиллын буянаар хөөгдсөн хятадуур бүр олноороо эргэн ирж барилгын материал зарах болсо. Гэхдээ өөрсдөө биш монголчуудаар бараагаа заруулдаг. Тийм учраас л хот төлөвлөлт хэрэгжихгүй байгаа. Хэрэв монголчууд байсан бол төр засгийн шийдвэрийг дагаж аль хэдийн нүүчих байсан даа.
2018-06-05
zochin:
tiim shvv
FSDFDS:
100 АЙЛЫГ НҮҮЛГЭЖ ЧАДВАЛ ҮНЭХЭЭР УЛСТӨРЧ МУНДАГ ХҮН БАЙНА ГЭЖ ДҮГНЭНЭ. дАРАА НЬ НАРАНТУУЛ, ӨГӨӨМӨР ЗАХЫГ НҮҮЛГЭЖ БҮХ СУПЕР МУНДАГ. ТАНЫГ 2020 ОНЫ СОНГУУЛЬ УЛААНБААТАР ХОТЫН БҮХ ИРГЭД СОНГОХ БОЛНО. 21 АЙМГИЙН 19 НЬ БАРУУН ЗҮГТ БАЙГДАГ ГЭТЭЛ НАРАНТУУЛ, ТЕХНИКИЙН ЗАХ НЬ ХОТЫНХОО ЗҮҮН ХЭСЭГТ ГЭТЭЛ БАРУУН АЙМГИЙН БҮХ ТОМ МАШИН БАРААГАА АВАХ ГЭЖ НАРАНТУУЛ ЯВЖ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭНЭ ДЭЭР НЬ ЗАМ ЭВДЭНЭ. ХОТЫГ ЯАЖ ТӨЛӨВЛӨХӨӨРӨӨ ИНГЭДЭГ БАЙНА АА. ЗАМ ЗАСВАРТ МӨНЧ ИХ МӨНГӨ ГАРГАДАГ. ЗАХУУДЫГ ХОТЫН БАРУУН ТАЛД ГАРГАВАЛ ТҮГЖРЭЛ БАГАСАНА БАС ЗАМ ЭВДРЭХГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН МАШ ИХ ХЭМНЭЛТТЭЙ
2018-06-05
zochin:
амжилт хүсье. олон жил ярьж байна.Хэлсэндээ хүрэхгүй бол гэртээ хаих байхдаа.
2018-06-05
Zochin:
Uguumur zahiig nuulgeed uguuch ter habid amidarch bgaa humuus uneheer hetsuu bna aa
2018-06-05
hiij buteej amjih amid uhdeluud mun uu ene 3 say amid uhdeliin oron hehe
2018-06-05
Эрдэнэ:
Амжилт хүсье. Нүүлгэх цаг нь аль эрт болсон.
2018-06-05
songogch:
100 ailiig nvvlgej chadval 2020 oni songuuli shal uuruur ergene.MAN 100% yalna. chadahgvi bol Gvnbalaigiin helseneer ,,,,,, tsarailaad gertee gevtene
2018-06-05
songogch:
100 ailiig nvvlgej chadval 2020 oni songuuli shal uuruur ergene.MAN 100% yalna. chadahgvi bol Gvnbalaigiin helseneer ,,,,,, tsarailaad gertee gevtene
2018-06-05
ИРГЭН:
ИЙМ ХҮН Л ТӨР ЗАСГЫН ТЭРГҮҮН БОЛЧИХВОЛ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ХИЙЖ ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА.АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.НИЙТИЙН ЭРХ АШИГ 1-ДҮГЭЭРТ. ТҮҮНЭЭС НАМЫНХ БИШ.
2018-06-05
зочин:
100 айлд худалдаа хийж байгаа бүгдийг нүүлгэн орчныг нь цэвэрлэн барилга барьж тохижуулах болсон
2018-06-05
Зов:
Сайн байна. Зоригтой шийдвэр гаргаад хэрэгжуулэээ.. дэмжиж бнааа
2018-06-05
Demjij bna
2018-06-05
Sain bna nuulgeh zuv hotin tuv baij iim zavaan bj bolohgui shdee bas derged ni huuhdin emneleg bna eruul ayulgui baidlig hangahin tuld zaaval nuuh ni zuv shuu dee bagtaamj hetreed bna shuudee zuv zuv nuuh heregtei agaarin bohirdol mash ih bgaa shuudee nuu nuhel l heregtei
2018-06-05