МАХН-ын гомдол
2018-06-05

 

МАХН хоёр хуваагдаж, учраа ололцоогүй багагүй хугацаа өнгөрлөө. Нэг хэсэг нь Н.Энхбаярыг дагаж, нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг даргаараа сонгоод буй. Ингэж хоёр даргатай болсон МАХН шинэ дарга болон намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч хэдэнтээ татгалзсан хариу аваад буй юм. Улсын Дээд шүүх МАХН-ын дотоод маргаан, зөрчлийг хэлэлцэхгүй хэмээн Н.Энхбаярыг ч, О.Баасанхүүг ч даргаар бүртгээгүй. Дээд шүүхийн энэ хариуд МАХН-ынхан гомдсоор буй.

 

Дээд шүүхийн сүүлийн шийдвэр мөн л татгалзсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын 14-нд хуралдсан шүүх хурал МАХН-д татгалзсан хариу өгсөн талаар өнөөдөр тус намаас мэдээлэл хийлээ.

 

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Манай материал ямар ч зөрчилгүй байхад дахиад бүртгэхээс татгалзлаа.   МАНАН гэх улс төр, бизнесийн олигархи бүлэглэл Улсын дээд шүүхэд нөлөөлж байна. Ийм завхрал, хэлмэгдэл Монгол Улсад үргэлжилж байна. Эрүүгийн хуулинд байхгүй зохиомол хэргээр Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлж байсан бол өнөөдөр намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахад Дээд шүүх гажуудал гаргаж байна. Хууль хяналтын байгууллагыг улс төрийг гар хөл болгодог хэлмэгдэлтийг зогсоохыг МАХН шаардаж байна” хэмээн мэдэгдлээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
balin xamartyn baasyg goloogood gomdood xevt dee xoorxii Udbal chavka Urgavch Oyunbaatar
2018-06-05
тарвага ми хятад хоёр байсан цагт хэцүү
2018-06-05
ene namantcariig taraah heregtei .ta nar manan gj doromjildog henvvs be
2018-06-05
элбэгдорж цагаан хоёрын томилсон дээд шүүхийн шүүгч нар байгаа шүү дээ нөхрөөс шийдвэр гаргуулж аваад авгайг нь шагналаар томилсон олон хүн бий
2018-06-05