ШХАБ-ын талаар мэдээлэл хийнэ

img

 

ЭХЭМҮТ-ийн III байр ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасагт болох

 

09.30 цагт Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Хүүхдийн эмгэг судлалыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбо агсны мэндэлсний 90 насны ойд зориулсан Эмгэг судлалын үндэсний товчооны Хүүхдийн эмгэг судлалыг Б.Гомбо-ын нэрэмжит болгох, Сургалтын Танхимын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болно.

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

 

9.30 цагт ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн эсэхийг ХЭЛЭЛЦЭНЭ.

 

 Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

 

10.00 цагт Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно. Мөн үргэлжлүүлээд "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аяны нээлтийн арга хэмжээ болно.

 

НЗДТГ- ын А танхимд

 

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр, шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хугацааг сунгах, цуцлах зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.

 

Д.Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлэх" төслийн аяны нээлт болно. Нээлтэд Хотын дарга, удирдлагууд оролцоно. 

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт  "Монголын Хуульчдын Холбоо"-ны гишүүн Г.Лхагвасүрэн Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой асуудлаар хохирогчдыг оролцуулж баримт дэлгэн мэдээлэл хийнэ.

 

"Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас

 

11.30 цагт "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага"-ын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Улаанбаатар чуулгын байранд

 

11.30 цагт Инновацийн өдөрлөг, Инновацийн төвийн нээлтийн ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд оролцоно. 325044

 

MN-Мэдээллийн төвд



11.00 цагт "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН талаар мэдээлэл хийнэ. "Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ