ХҮН: ШХАБ-д элсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулъя

Гэрэл зургийг MPA.mn

ХҮН-аас Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах уриалга гаргалаа. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийв.  ХҮН-ын дарга Б.Найдалаа “Бид энэ асуудлыг удаан ажиглаж, судалсны үндсэн дээр иргэд болон улс төрийн намуудад хандан уриалга гаргаж байна” хэмээн уриалгаа танилцуулав.

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд “Монгол Улс эдийн засгийн чиглэлээр нэлээд олон байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 31 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнээс 600 орчим сая ам.долларыг Монгол Улс авч, төслүүдээ санхүүжүүлсэн.

Харин Шанхайн хамтын ажиллагааны хөтөлбөр тодорхойгүй байна. Бодлого тодорхойлдог хоёр хөршийн нэг нь улс төр, цэргийн асуудал дээр илүү хамтаръя гэдэг бол өмнөд хөрш эдийн засагт илүү оролцоотой байх сонирхолтой, энэ бол зарчмын зөрүү. 

Бид ШХАБ-д орсноороо эдийн засгийн ямар давуу тал бий болох вэ. Монгол Улс ямар үүрэг, эрсдэл хүлээх вэ гэдэг мэдээлэл олж авмаар байна. Дараа нь дүгнэлтээ хиймээр байна. Тэгээд иргэдэд мэдээллийг нээлттэй өгье.

Өнөөдөр эрх барьж байгаа, дөрвөн жилийн хугацаатай албан тушаалтнууд энэ асуудлыг шийдэж болохгүй. Монгол Улсын 50, 100 жилийн хөгжлийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ асуудалд хариуцлагатай хандаж, олон нийтийг оролцуулахыг хүсч байна” гэсэн мэдээллийг хүргэлээ.

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баабар тэргүүтэй эсэргүүнүүд сандралдаад унах чинь . Тэд зүгээр ч нэг ингэхгүй дээ. Монгол улсад маш их ашигтай болоод ингэж сандарч бгаа. Эргэлзэх хэрэггүй . Шууд элс.
2018-06-07
Май чиний өмхий аманд салаавч чихий. Чиний удам угсаанд урвагч байсан уу гэхээс эх оронч байгаагүй. Чи ч гэсэн эх орныхоо хөгжлийн эсрэг явж бна. Монгол хөгжинө. Эслээд хөгжинө за юу
2018-06-06
Гадны гар хөлүүд, харь элэгтнүүд, тагнуулуулдад ШХАБ д элсэх нь таалагдахгүй бгаа бололтой. Яагаад Монгол хөгжиж болдоггүй юм бэ. Та нар Монгол улсад төрсөн биздээ. Монгол улс хөгжих цорын ганц гарц нь ШХАБ д элсэх юм. 2050 он гэхэд Энэтхэг Хятадын ЭЗ танай Америк, Европын эз ийг нийлүүлснээс том болно. Тус тусдаа шүү. ОХУ ын эз Японоос давна. Ийм байхад бид эртхэн байр сууриа энэ байгуулагад эзлэх ёстой. Тэгээд ч хойд өмнөд хоёр хөршөө давж харьцаад хөгжинө гэж байхгүй. Яасан зэвүүн байнаа харийнхаан. Зүгээр л эх орноос минь зайл
2018-06-06
Монголчууд бидний өвөө, эмээ халуун амь, бүлээн цусаа урсган хамгаалж үлдсэн тусгаар тогтнолыг ШХАБ-т элсэх замаар үгүй хийх гэж буй Х.Баттулга, У.Хүрэлсүх нар дүр эсгэсэн хуурамч эх орончид, Монгол орныг сөнөөгч, алуурчид байж. Эд МАНтайгаа цуг сөнөж, үрийн үрд хараагдах болтугай. Дахиж та нар сонгууль ч гэлтгүй эх орон ч үгүй болж. Хувийн хязгааргүй шуналтай, гадаад хэлгүй боловсролгүй хулгайч луйварчид, толгойгүй энэ хоёр новш ийм их гайг Монгол улсад тарих гэж. Бүү үзэгд! МАНаа Хүрэлсүхийн Засгийн газрыг яаралтай огцруулж, Х.Баттулгыг УИХаар хэлэцүүлж эгүүлэн татахыг ард түмэн шаардаж байна!!!
2018-06-06
Май чиний өмхий аманд салаавч чихий. Чиний удам угсаанд урвагч байсан уу гэхээс эх оронч байгаагүй. Чи ч гэсэн эх орныхоо хөгжлийн эсрэг явж бна. Монгол хөгжинө. Эслээд хөгжинө за юу
Монголчууд бидний өвөө, эмээ халуун амь, бүлээн цусаа урсган хамгаалж үлдсэн тусгаар тогтнолыг ШХАБ-т элсэх замаар үгүй хийх гэж буй Х.Баттулга, У.Хүрэлсүх нар дүр эсгэсэн хуурамч эх орончид, Монгол орныг сөнөөгч, алуурчид байж. Эд МАНтайгаа цуг сөнөж, үрийн үрд хараагдах болтугай. Дахиж та нар сонгууль ч гэлтгүй эх орон ч үгүй болж. Хувийн хязгааргүй шуналтай, гадаад хэлгүй боловсролгүй хулгайч луйварчид, толгойгүй энэ хоёр новш ийм их гайг Монгол улсад тарих гэж. Бүү үзэгд! МАНаа Хүрэлсүхийн Засгийн газрыг яаралтай огцруулж, Х.Баттулгыг УИХаар хэлэцүүлж эгүүлэн татахыг ард түмэн шаардаж байна!!!
2018-06-06
zochin:
ард түмэн чинь мунхаг тэнэг учир гадаад бодлогын ийм чухал асуудлыг мэдэж шийдэж чадахгүй. Тэр шийдвэрийг гаргахын тулд төр засаг байдаг юм. Ард түмнийг басаж юм уу, доромжилж байгаа биш юм.
2018-06-06
Сэдэв гарвал попдчих юмаа: