Онц хүнд гэмт хэргүүдийг шийдвэрлэжээ

img

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2011 онд хүнд, онц хүнд дараах эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэжээ. 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Нийслэл өргөө ХХК-ний барьж байсан барилга дээрээс М.Гэрэлцогт унаж нас барсан" гэх Ч.Бямбацэцэгт холбогдох эрүүгийн 221130065 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэгдээгүй байна. 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "Ж.Дуламжав нь 2009-2011 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн төрсөн охин 7 настай Д.Лхагвамааг байнга зодож тарчлаан, улмаар түүний биед 2 гарын шууны ясны дунд хэсгийн хугарал, толгойн ар хэсгийн шарх, толгой, биеийн сорвижилт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан" гэх эрүүгийн 21130147 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 98, 100 дугаар зүйлийн 98.2, 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг 2011 оиы 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 504 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Дуламжавд 3 жил 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.            2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "2011 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 470 тоотод, өөрийн төрсөн эгч Д.Мөнгөнзагасын гэрт согтуугаар гэрийг чинь шатаана хэмээнмод овоолон шатааж, гэрийн шалны хулдаасыг нь түлж, эд зүйлийг гэмтээсэн, мөн сарын 11-ний өдөр өөрийн төрсөн охин, 2 сартай А.Янжинлхамыг өлгийгөөр нь боож савчин, шатаана гэж танхайрсан" үйлдэлтэй Б.Алтанбаганад холбогдох эрүүгийн 21129527 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 389 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Алтанбаганыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 6 жилийн хугацаагаар онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "2009-2010 онд 11 удаагийн үйлдлээр бусдын 11.534.800 төгрөгийг залилсан" гэх Ц.Сугарт холбогдох эрүүгийн 20930643 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 389 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Сугарыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 хороо, Төмөр замын 2 дугаар хэсэг, 44/А тоотод, өөрийн гэрт эхнэр Г.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боож ухаан алдуулан унагаж, хэвлийн тус газарт нь дэвсэж зодон, амь насыг нь хохироосон" гэх Б.Цогтод холбогдох эрүүгийн 21130095 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 8 дүгээр сарын 26-ний өдөр хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 455 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Цогтод мөн зүйл ангиар 13 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 хороо, Сэлбийн 1-02 тоотод 7 настай, П.Энхцэцэгийн бага насны байдлыг нь далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан" гэх Д.Дашид холбогдох эрүүгийн 21129826 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 482 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Дашид мөн зүйл ангиар 5 жил 1 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд, 775 тоот магадлалаар бичелэн эдлэх ялыг 2 жил 7 сар болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дугаар зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн "Кино урлагийн дээд сургуулийн оюутан А.Дэлгэрдалай нь 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 хороо, Амазон баарны ойролцоо согтуугаар мөн сургуулийн оюутан С.Ганхуягийн толгойд цохиж, амь насыг хохироосон" гэх эрүүгийн 21129914 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, 2011 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Дээрхи эрүүгийн хэргийг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцээд, 478 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Дэлгэрдалайд дээрхи зүйл ангиар 11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.                                    Улсын ерөнхий прокурорын Хэвлэл мэдээллийн алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улсын ерөнхий прокурорын Хэвлэл мэдээллийн албанд та бүхэн хохирогчийн нэр нас зэргийг ил тод мэдээлснээрээ хүний эрх зөрчиж байнаа. даруй залруулна уу. тэднийг давхар шийтгэж байгаа мэт болж байна.
2012-01-15