Ховдын дарга нар "УАЗ патриот" машин хөлөглөнө

img

Ховд аймгийн зургаан сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай суудлын автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Дуут, Чандмань, Үенч зэрэг сумын Засаг дарга нарт төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор автомашинуудыг нь ийн шинэчилжээ.

 

 

Аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу сумдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2018 оны УАЗ патриот машиныг хүлээлгэн өгөв.

 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ok
2018-06-08