Намын бүлгүүд хуралдана

img

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байна. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны дараагаар намын бүлгүүдийн хуралдах товыг УИХ-ын дарга зарласан ч хуралдаагүй. Намын бүлгүүдийн ээлжит бус хуралдаанаар Д.Гантулга, Д.Мурат нарын  УИХ-ын гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.   УИХ-ынх гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн байна. Прокуророос ирүүлсэн саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх заалттай. 

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. 

 

УИХ дахь намын бүлгүүд хуралдсаны дараагаар байнгын хороо, чуулганы хуралдахаар төлөвлөжээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ