Одонтой ээжүүдийн клуб ажиллаж эхэллээ
Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ”-ын жил болгон зарласантай холбогдуулан хорооны “Одонтой ээжүүдийн клуб”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн, идэвхижүүлж эхэллээ. "Одонтой ээжүүдийн клуб" дүрмээ хэлэлцэн баталж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Уг үйл ажиллагааг хороо тус бүр дээр зохион байгуулж, Одонтой ээжүүд хоорондоо танилцаж, мэдлэг, туршлагаа солилцон төрөлх оршин суугаа хороо, нутаг дэвсгэртээ шинийг санаачлан аливаа үйл хэргийг хамтран зохион байгуулах, мөн ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ төлөө гаргасан санал санаачлагаа дүүргийн удирдлагуудад уламжилж хамтран ажиллах аж.
Цаашид клубын үйл ажиллагааг өргөжүүлэн шинээр элсэх хүсэлтэй гишүүдийг бүртгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ