Эвийн өргөө энхийн гүйлтийн бамбарыг өртөөллөө

img

 

 

Шри Чинмойн эвийн өргөө энхийн гүйлтэнд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагчид нэгдэж оролцлоо.

           

Энхийн гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа.  Алба хаагчид гал бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм.

           

Шри Чинмой хорвоо дэлхий бүрэн дүүрэн найрамдал нөхөрлөл, эв эетэй оршоосой гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлыг дэмжиж иржээ.

           

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

 

sh1sh2sh3sh4sh5sh6sh7sh8sh9sh11sh12

СЭТГЭГДЭЛ БИЧИХ