Бүрэн эрхээ түдгэлзүүлээд гэм буруутай эсэхээ шийдүүлэх хэрэгтэй

img

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд, Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудал унасан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Байнгын хорооны хуралдаанд 14 гишүүн санал хураалтад оролцсон. Хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргалаа.  Эмэгтэй гишүүд бид Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль дээр ажилласан. Бид нийгэмд гарч байгаа бузар булайг зогсоохын төлөө ажилласан. Тэр ч утгаараа энэ үзэгдлийг зогсоохын төлөө ажиллаж байгаа. Нөгөө талаасаа гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгсөн. Тиймээс гишүүд бүрэн эрхээ түдгэлзүүлсний дараагаар гэм буруутай эсэхээ шийдүүлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

 

-Гишүүн болж төр төлөөлнө гэж сонгогчихоод ёсзүйн алдаа гаргаж болохгүй. Тиймээс парламентад сонгогдох насны босгыг тогтоох хэрэгтэй. Залуу хүн алдсан гэдэг асуудлаар өмгөөлөх боломж байхгүй юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ их хурал ялзарчээ.
2018-06-08