УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд мэдээлэл хийх товтой байлаа. Гэвч “Монгол Оросын санаачлага 2018” эдийн засгийн чуулганд оролцож байгаа учир хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Тиймээс хүсэлтийг хүлээж авлаа. Одоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эхлэн хэлэлцэх саналтай байна” гэлээ.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэргийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Мурат нь Эрүүгийн хуулийн зүйл ангид тогтоогдсон эрүүгийн хэрэг үйлдсэн үндэслэлтэй гэж үзсэн тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байна гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ