Санал хураах тооллогын комиссыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байна. Эхлээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нар саналыг ил явуулах санал гаргалаа. Гэвч хуулиараа нууц санал хураалтаар шийдэх учир гишүүдийн олонхийн саналаар цаасаар санал авахаар тогтов. Ингээд Санал хураах тооллогын комисст УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Ундраа, З.Нарантуяа, Б.Тогтохсүрэн, Б.Пүрэвсүрэн нарыг багтаалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ