Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд 57 гишүүн оролцжээ. Нууц санал хураалт явуулахад 28 нь буюу 49.1 хувь нь түдгэлзүүлэх, харин 29 нь буюу 50.1 хувь нь түдгэлзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ