Улаанбаатарт 29 хэм дулаан байна
2018-06-09

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

 

2018 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин