Хүүхдийн оролцооны байгууллагуудын зөвлөгөөн болно


“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018” Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болно
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018”-ийг 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүүхэд, үүрэг хүлээгчид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.
Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцаж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн санал зөвлөмж гаргах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ