ТАРГАЛАЛТ үндэсний хэмжээний асуудал болсон

img

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт уулзалт өнөөдөр /2018.06.11/  боллоо. Энэхүү уулзалтад  Төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлүүд оролцож “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар ярилцав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголд 2012 оноос хойш хүнсний аюулгүй байдлын тухай хуулиуд батлагдсан. Манай Улс нийт хүнсний хангамжийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангадаг бол үлдсэн хувийг импортоор оруулж ирж байна. Импортоор орж ирж буй хүнсний бүтэгдэхүүний хяналтыг сайжруулахын тулд химийн бодисны үлдэгдэлийг хянах хөтөлбөр баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэлж байна. тэрбээр “Ойрын үед дэгдээд буй хоолноос хордсонтой холбоотой асуудлууд нь бүтээгдэхүүний аюулгүй байдлаас бус эрүүл ахуйн аюулгүй байдлын зөрчилтэй асуудлаас үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа” гэв.

 

Мөн бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах нь бараа бүтээгдэхүүний чанарт нөлөөлж өвчлөл үүсгэдэг байна. Тиймээс Засгийн газрын тогтоолоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон олон нийтийн байгууллагуудыг хуванцар сав хэрэглүүлэхгүй байх талаар тогтоол гаргаж, хэрэгжилтийн түвшинд явж байгаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү уулзалтад таван  яамны төлөө оролцов.

 

Судалгаагаар амин дэм, эрдсийн дутагдал их гарч эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 46 хувь таргалалттай  гарсан нь үндэсний аюулгүй байдлын тухай яригдах асуудал болоод байгаа аж. Иймд ЭМЯ, БСШУС-ын яамд хамтран хүүхдүүдийн дундах таргалалтыг тандах, хянах журам боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж эхэлжээ.  Харин ХНХ-ын яам эмзэг бүлгийн  хоол тэжээлийн санхүүжилтийг шийдвэрлэх  гэх мэтчилэн яам бүр асуудал хариуцан шийдвэрлэх арга зам боловсруулахаар  болсон  байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийгмийн халамжаас хүнсний эрхийн бичгийн талоныг одоогийн байдлаар 490 мянган өрхийн 266000 иргэнд олгож байгаа аж.

 

О.Солонго

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

САЙД НЬ ӨӨРӨӨ ТАРГАЛАЛТТАЙ Л БАЙНА ДАА. ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ГЭДЭГ. ТЭР ЭРҮҮГ НЬ ЭЭ. БИЕ НЬ Ч ГЭСЭН КВАДРАТ ШИГ Л ХАРАГДААД БАЙДАГ.
2018-06-11