Шороон Бумбагарын булшнаас 170 гаруй алтан эдлэл олджээ

img

Соёлын өвийн үндэсний төвөөс археологийн хайгуул бүртгэл, дурсгалын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Yүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир8 Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нар оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Казахстаны хамтарсан  судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур  сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн. Тус газраас 570 гаруй олдвор олджээ. Тухайлбал 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд олдсон аж.

 

Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хэрэгсүүр, Эртний Монгол булш оршуулгын  дурсгал 60  орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц 2 хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олдсон байна.

 

Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал юм байна. Тус газрын бүх дурсгалыг улсын  тусгай хамгаалалтанд авсан  аж. 2011-2012  онд архилогийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

 

Шороо Бумбагарын археологийн дурсгалыг хадгалах хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх төсөл соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зохион байгуулж энэ оны 5сарын 17-28ыг хүртэл  ажилласан байна.

 

Г.Ногоондарь

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Булган аймгийн Баяннуур сум
2018-06-12
зочин:
зөв бичээчээ Үүдлийн байхдаа яахав дээ
2018-06-12
Баян-Өлгийн Баяннуур сум гэж цаст Цамбагаравын бэлд байдаг юм билээ Булганд бас байдаг юмуу?
2018-06-11