УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэр гаргаж төрийг доромжилж болохгүй

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-УИХ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж, өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудалд багтаасан. Мөн энэ асуудалд хориг тавьж өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байгаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсныг сонслоо. Монгол төрийг тоглоом наадам болгож болохгүй. Хүчирхийллийг дэмжсэн шийдвэрийг Монголын парламент гаргаж Монгол төрийг доромжилж болохгүй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Бид олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болох үүргээ гүйцэтгэсээр байх болно. Цаашдаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байх болно гэсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ