Олон жилийн дунджаас бага хур тунадастай байна

Энэ сарын нэгдүгээр 10 хоногт ихэнх нутагт 0-5,0 мм хур тунадас оржээ. Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдад 5,1-10,0 мм, Хөвсгөл, Булганы ихэнх, Завхан, Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Сүхбаатарын ганц нэг сумдад 10,1-30,0 мм, Хөвсгөлийн Тариалан, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Булганы Орхон, Бугат, Булган, Баян-Агт, Сэлэнгийн Ерөө сумдын нутагт 30,1-59,2 мм орсон байна.
Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв аймгуудын зарим сумдын нутгаар ороогүй буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, нутгийн төв болон зүүн хойд хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу тунадас орсныг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ