Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүн "давхар дээл"-тэй байхыг хязгаарлана

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Орон нутгийн улстөржилтийг байхгүй болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн маш их хүсч байна. Үндсэн хуулиндаа баялгийн сангийн талаар, шүүхийн шударга тогтолцооны талаар, УИХ-ын талаар ямар зүйл туссан бэ? Үндсэн хуулийг өөрчлөхдөө улс төрийн бүх намуудтай зөвшилцөж, тодорхой асуудалд олон нийтээс асуух ёстой гэсэн байр суурийг АН барьж байгаа гэсэн асуултад Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан:
-Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрхийг өгч байгаа. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулахдаа шинэ Ерөнхий сайдыг давхар оруулж ирж гурав хоногийн дотор дэмжинэ. Мөн Засгийн газрыг огцруулах саналыг нийт гишүүдийн 4/1-ийн саналаар оруулж ирж, 15 хоногийн дотор шийднэ гэж байгаа. УИХ өөрийнхөө төсөв, томилгооны эрхээс татгалзаж, чуулган, байнгын хорооны хуралдаанд итгэл үнэмшлээрээ оролцож саналаа өгнө гэж оруулсан. Ингэснээр бусдын кноп дарахгүй байна. Хуулийг гишүүдийн олонхийн саналаар батална. УИХ-ын гишүүн "давхар дээл"-тэй болохыг хуулиар хязгаарлаж өгсөн хэмээн хариулав.
Мөн ажлын хэсгээс "Орон нутгийн улстөржилтийн тухай асуудал хэлэлцүүлгийн явцад байнга хөндөгдөж байсан. Орон нутгийн түвшинд улстөржилтийг зогсоохын тулд ИТХ-ыг сонгоход улс төрийн нам оролцохгүй байх, иргэд өөрсдөө нэр дэвшүүлэх заалт орж байгаа. Мөн тухайн сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум дүүргийн иргэдээс сонгоно" гэсэн заалт оруулж байна. Харин аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг хуулиараа тогтоогоод явах нь зөв байх" гэсэн тодотгол хийлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ