Д.Мурат: Би шалгуулчихаад буцаж ирнэ

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж буйгаа илэрхийлээд “УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу, бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад удахгүй буцаж орж ирнэ. Энэ бол зохиомол хэрэг. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Мурат бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдаагүй гэдгийг хуульч Л.Батмөнх хэллээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр 2017 оноос шалгагдаж буйг дуулгаад, удааширч байгаа нь улс төрийн зорилготой хэмээн хардаж буйгаа хуульч Л.Батмөнх илэрхийллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ