С.Эрдэнэ: УИХ дээр сайхан зүйл ярьчихаад гарахаараа өөр үйлдэл хийдэг гишүүд байна
2018-06-14

УИХ-ын чуулган хуралдлаа. Чуулганы хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Уг хуулийн төслөөр гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйн талаар хэд хэдэн заалт оруулжээ.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Энэ хууль Үндсэн хууль зөрчжээ. Энэ хуулийг сонсоход зорилго, агуулга нь сайхан. УИХ-ыг чадавхижуулах, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх гээд. УИХ хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлдэггүй учраас энэ хуулийг оруулж иржээ. Хэрвээ гишүүн бүр хуулиа хэрэгжүүлдэг байсан бол энэ хуулийг өргөн барихгүй байсан байх. Маш олон хариуцлагагүй гишүүд байгаа.  Төрийн албыг төрлийн алба болгосон, наймаалцсан, оффшорчдын асуудал гээд. Оффшортой хүмүүс энэ хуралд сууж байгаа. УИХ-д сайхан зүйл ярьчихаад гарахаараа өөр үйлдэл хийдэг хүмүүс байна. Амлалтаа биелүүлдэггүй УИХ-ын гишүүнийг юу гэж үзэх вэ. МАН өрийг өөрөөр дарахгүй, өр нэмэгдүүлэхгүй, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх зэрэг амлалтаасаа ухарсан.  Энэ бүхэнд хариуцлага тооцож болоогүй юм уу.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-УИХ өөрөө өөртэйгөө ноцолдсоор байгаад ард түмэнд нэр хүндээ алдаж байна. Өнөөдөр гэхэд нэг гишүүнээ чөлөөллөө, дараагаар нь УИХ-ын Дэгийн хууль хэлэлцэж байна. Хуралдаанд гишүүн өөрийн биеэр ирснээр тооцно гэж хуульд заасан байна. Энэ нь картаа өөрөө хийж, өөрөө сугалснаар ирц бүртгэгдэнэ гэнэ. Өнөөдөр Дэгийн тухай хуулиар дэг зөрчвөл шийтгэл хүлээх байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл дэг зөрчсөн гишүүнд хариуцлага тооцоогүй. УИХ-ын гишүүн нь хүний өмнөөс кноп дардаг, картыг нь сугалдгийг ард түмэн мэднэ. Энэ бол зөрчил. Тиймээс энэ талаар Зөрчлийн хуульдаа оруул. Олон удаагийн хурал тасалсныг Эрүүгийн хуулиар шийтгэчих.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Хууль тайлбарладаг дунд шатны албан тушаалтан байхгүй. Журам, тогтоол л тайлбарладаг.  Цаашдаа УИХ-ын Тамгын газрыг ЖДҮ-ийн тухай хуульд барьсан дүрмээ хатуу бариарай. Хэний барьсан хуулийг Хуулиудын тухай хуулийг барьдаг. Хэнийнх нь өргөн барьсан хуулийг шууд УИХ-д оруулж ирдэг юм. Ард  иргэдийн санал бодлыг сонсох хэрэгтэй.


 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг ёсзүйтэй болгох, чадавхижуулах талаар ярьж байгаа. УИХ-ын нэр хүнд унасаар байгаа.

 

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
С. Эрдэнэ өөрийгөө л хэлж дээ.
2018-06-14