Д.Гантулга: Сонгогчдоосоо хүлцэл өчье

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр өөрийн саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөр хүсэлтээ өгөөд байсан юм. Түүний хүсэлтийг байнгын хорооны хуралдаанаар гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар ийн шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа Д.Гантулга “Би одоо жирийн иргэний хувиар асуудлаа шийдүүлнэ. Сонгогчдоосоо хүлцэл өчье” гэв. Мөн тэрбээр “Улс төр зөвхөн УИХ-ын гишүүнээр хэмжигдэхгүй. Тиймээс бодож, хийж бүтээхийг зорьж байсан зүйлс үргэлжлэх болно” хэмээгээд Төрийн ордныг орхилоо.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ