Ерөнхий сайдын захирамж үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ

img

 

ЭМЯ-ны хурлын танхимд

 

ЭМЯ, ЭМХТөвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хийгдсэн "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний өнөөгийн байдлын үнэлгээ"- тайлан хэлэлцэх уулзалт, "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлтийн систем" програм хангамжийн сургалт семинар 6 сарын 14,15-нд болж эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй инженер техникчид оролцож байна. Утас: 99885540

 

Кемпински зочид буудлын хурлын танхимд

 

09.00 цагт Эрүүл мэндийн яам, Монгол дахь Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй Монгол, Франц эмч нарын 2 дахь удаагийн чуулга уулзалт болно. 99179899, 86885060

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

 

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ЭЦЭСЛЭН шийдвэрлэнэ. Өмнө нь Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцээд, дээрх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ.

 

Төрийн ордны их танхимд

 

10.00 цагт Монголын Сурагчдын Холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэмжлэгтэйгээр 8 дахь жилдээ зохион байгуулж буй "Өсвөрийн 333 сургагч багш-2018" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулхаар боллоо. Хүндэтгэлийн ёслолийн үйл ажиллагаанд урилгаар МУГЖ Сосорбарам, Жонон хамтлаг тус тус оролцоно. Эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхэнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Утас 86151508, 89914971

 

“Блю Скай” зочид буудлын хурлын танхимд

 

 09:00-11:00 цагийн хооронд Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. 99179899, 86885060

 

Санхүүгийн зохицуулах хорооны байрны (Засгийн газрын IV байр) 211 тоот танхимд

 

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо Монголын банкуудын холбоо болон Даатгалын салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа маргааш гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа болох тул та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилна уу.

 

Үндэсний түүхийн музейд

 

11.00 цагт Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр болно. Энэ үеэр “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болно.  Утас: 8801-3503

 

Төр Засгийн Үйлчилгээний Элит төвд болно.

 

11:30 цагт "Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан мөн e-justice.mn сайт"- ын нээлтийн үйл ажиллагаа болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг: 99107986

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд

 

13.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаар мэдээлэл хийх учир МСҮТ, политехник коллеж, хөдөлмөрийн зах зээлд гаргаж буй мэргэжилтэй ажилчдын ажлын байр, ур чадвартай холбоотой бүхий л асуултдаа яамны удирдлага, холбогдох албаныхнаас хариулт авах боломжтой. Утас: 91915349, 88844482

СЭТГЭГДЭЛ БИЧИХ