ЗЦА: Монголын цагдаа нар ЗОДОЛДООГҮЙ

Олон нийтийн цахим хуудсаар өчигдир /2018.06.15/ Монголын цагдаа нар гудамжинд зодолдлоо. Ард иргэдээсэй ичээсэй гэх тайлбар бүхий зураг мэдээлэл цацагдсан. Үүнийг Замын цагдаагийн албаны нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, худал мэдээллийг тараан явуулж байна гэдгийг тус албанаас мэдэгдлээ.
Тус мэдээлэлд гадаад орны цагдаа нарын зураг, бичлэгийг “Монголын цагдаа нар” хэмээн ташаа мэдээлж олон нийтэд хүргэсэн байна.
Иймд иргэд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан баталгаагүй, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд хууртагдахгүй байх, мөн энэ мэтчилэн худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ