Л.Оюун-Эрдэнэд өгсөн УИХ-ын даргын хариу

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга М.Энхболд нь парламентийг удирдах ёсзүй, өөрийн хүслээр бүрэн эрхээсээ татгалзаж, 60 тэрбумын асуудлаа шийдэх ёстой" хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр 60 тэрбумын асуудал шийдэгдтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ зарласан.
Тэгвэл энэ мэдэгдэлд УИХ-ын даргын зүгээс хариу барьжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хаяглагдсан тус албан бичигт түүнийг хуулийг дээдлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг хүссэн байна. Мөн 60 тэрбумын асуудал нь хэрэг биш зохион байгуулалттай гүтгэлэг гэдгийг дурджээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ